2024.12.13
Эдийн засаг, Худалдаа
Д.ГАНМАА: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙГ АНХ УДАА АЛДАГДАЛГҮЙ БАТАЛЛАА
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан төсвийн ажлын хэсэгт орж, бусад гишүүдийн хамтаар нэмэлтээр 73.2 тэрбум төгрөгийн зардлыг танан, орон зай гаргаж,
- Хавдрын эмнэлгийн (ХСҮТ) эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, орны тоог нэмэгдүүлэх, тухайн эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал, бүрэн гүйцэт засварын зардал болон шинэ барилгын худалдан авалт зэрэгт Эрүүл мэндийн сайдын төсвийг,
- Хүүхдүүдийн хоолны зардал, сургууль цэцэрлэгийн байрны түрээсийн зардал болгон Боловсролын сайдын төсвийн зардлыг нэмэгдүүлэн, Төсвийн байнгын хороо болон УИХ-ын чуулганаар тус тус саналуудаа хамгаалан батлуулсандаа баяртай байна.
- Түүнчлэн “УТАА” шууд эрүүл мэндтэй холбогддог учир миний бие агаарын бохирдлын асуудлыг дэвшүүлэн тусгайлан мэдээлэл бэлтгэн төсвийн ажлын хэсгээр оруулсан бөгөөд тус төсвийн санал, мэдээллээ жич оруулах болно.
Төсвийн ажлын хэсэгт орж ажилласан гишүүд:
УИХ-ын Гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Золжаргал, Р.Сэддорж, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Т.Аубакир, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Баярмаа, Д.Ганмаа, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан, Б.Заяабал, М.Мандхай, Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, М.Нарантуяа-Нара, О.Номинчимэг, Д.Пүрэвдаваа, Л .Соронзонболд, Б.Түвшин, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн, Б.Энхбаяр, Д.Энхтүвшин