Үйлдвэр технологийн паркийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болов
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газар, хэлтсийн болон харьяа байгууллагуудын дарга нар, Үйлдвэр технологийн паркийн удирдлагуудын хамт өнөөдөр /2024.12.20/ Дархан хотод Удирдах ажилтнуудын зөвлөгөөнөө зохион байгууллаа.
Тус уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр оролцож, Үйлдвэр технологийн паркуудын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, танилцуулга сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулжээ.
Монгол Улс хэрэглэгч бус үйлдвэрлэгч үндэстэн болж эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхэд үйлдвэр технологийн паркуудын идэвхжил, үйл ажиллагаа маш чухал юм гэдгийг Ж.Энхбаяр сайд онцлов.
Тэрбээр Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж байгааг сануулан, Монгол Улс хэрэглэгч бус үйлдвэрлэгч үндэстэн болж эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхэд үйлдвэр технологийн паркуудын идэвхжил, үйл ажиллагаа маш чухал гэдгийг онцлолоо. Түүнчлэн үйлдвэр технологийн паркуудын бүтээн байгуулалтын явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх арга зам, хамтын ажиллагааны уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байгааг анхааруулж, Засгийн газрын үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын талаарх барьж буй бодлого, шийдвэрийг танилцууллаа.