2024.12.24
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Муудсан зуухыг солих нь зөв
УИХ-ын гишүүн Б.Уянга нүүрс түлэх, зуух тараахыг дэмжиж буйгаа бичжээ.
Тэрээр дараах тайлбарыг хэлж байна. Хэдий угааж баяжуулсан, илчлэг өндөр, эрчим хүчний нүүрсээр сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа ч нүүрс л түлж байгаа тул огт утаа гарахгүй байна гэж байхгүй. Утаа гаргадаггүй зуух байна гэж байхгүй. Гэхдээ зуухны ажиллагаа утааны их багад их нөлөөтэй. Түлш дутуу шатаж байгаагаас Угаарын хий үүснэ.
- Зуухны хийцэд агаарын урсгалыг оновчтой тооцох ёстой. Үгүй бол Угаарын хий буюу нүүрстөрөгчийн дан исэл үүснэ. Яг л өвөл хүйтэн хоносон машинаа асаахад яндангаас үнэртдэг хий шиг.
- Мөн зуухны буруу хийцлэлийн улмаас ялгаруулсан дулааныг зуух нь огцом алдах, дулааныг барьж чаддагүйн улмаас хурдан халж хөрөх, үүнээс үүдэлтэй хэт их түлш түлэх нөхцөл бүрэлдэнэ.
- Айл өрхүүд янз бүрийн зуух хэрэглэж байгаа. Тэр нь муудсан эсвэл сайн ажиллагаатай гээд янз бүр байгаа байх.
- Баянгол дүүргийн 1 хороонд шинэ зуухууд тавиад үр дүнг судалсан тухайгаа Одонтуяа сайд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар дурдсан. Хэд хэдэн ийм төрлийн туршилт хийж байсан юм байна лээ. Мэдээллийг иргэдэд сэргээж хүргэх хэрэгтэй байна.
Мэдээж шууд утаанаас бүрэн салж чадахгүй ч яг өнөөгийн байдалд хэрэгжүүлэх нэг арга хэмжээ нь муудсан зуухыг солих гэж үзэж байгаа нийслэлийнхэний зөв өө. Гэхдээ цаашид урт хугацааны системтэй, тууштай бодлого л бидэнд хэрэгтэй .
ШИНЭ МЭДЭЭ
Муудсан зуухыг солих нь зөв
2024.12.24
Эмэгтэй парламентчдын III чуулган боллоо
2024.11.05
Өмнөговь аймагт ажиллалаа
2024.10.09