2024.12.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Ж.Энхбаяр сайд Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдтэй уулзжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулга тэргүүтэй тус газрын мэргэжилтнүүд, Жаргалант, Угтаалцайдам, Батсүмбэр, Борнуур, Сүмбэр, Баянчандмань сумдын Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг танилцуулж, орон нутагт тулгамдсан асуудлыг сонслоо.
Цаашид салбар яам орон нутагтай хамтарч ажиллаж, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV”, “Шинэ хоршоо” хөдөлгөөнүүдийг дэмжин хамтран ажиллах талаар ярилцлаа.
ШИНЭ МЭДЭЭ
Бод малын сургалтын эмнэлэг байгуулна
2024.12.14
ХХААХҮЯ, Төрийн банктай хамтарч ажиллана
2024.12.06