Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2024-12-24/-ний өдрийн хамтарсан хуралдаанаар Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонслоо.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
С.Одонтуяа сайд зөв зүйтэй зүйл хийж байна. Монгол Улсад 1993 оноос хойш хэрэгжсэн төсөл хөтөлбөр гэхэд овоо л юмнууд дуулдаж байна. Тэр үеийн нөхцөл байдал өнөөдрийн нөхцөл байдал 2 ямар байгаа билээ. Тиймээс энэ төсөл хөтөлбөртэй холбоотой асуудлууд дээр ирсэн болгон сайн байна гэж хэлэхгүй. Сая байнгын хорооны даргын хэлж байгаа янз янзын л юм давхар бас явдаг цаг үед байна. Тиймээс энэ төсөл хөтөлбөр дээр үр өгөөж болон олон талын юмаа бодох ёстой. Гэхдээ яг одоосалбар хариуцаад ажиллаж буй сайдын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалт тавих боломжгүй олон асуудлууд байдаг. Үүнийгшийдэхэд энэ төсөл хөтөлбөр чухал үүрэгтэй. Тийм учраас өнөөдрийнх шиг ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд салбарын сайдад эрх зүйн ямар одоо шинэчлэлүүд дэмжлэгүүд бас хэрэгтэй байгаа вэ? Төслийн танилцуулгаасхарахад, миний хувьд орон нутагт ажиллаж байхдаа хогтой их ноцолдсон хүн л дээ.
Үнэндээ Монгол Улсад энийг л нэг дуурайгаад л нэг хогоо янзалчихъя даа гэх газар нэг ширхэг ч байхгүй. Гэтэл Улаанбаатарт хэрэгжсэн гээд энэ танилцуулга дээр явж байгаа энэ төслийн мэдээллийг яам, ЗГ нь авч чадахгүй байна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ. Улаанбаатар хотын захиргаа энэ талаар юу ч мэдэхгүй. Тайлан дээр 500 500 хүн цуглуулсан. 30 тонн хог хаясан гэх мэт. Цаашид ийм зүйл битгий гараасай. Байнгын хорооноос цаашдаа ажлын хэсэг гараад ажиллах юм байна. Нэлээн юмнууд ил тод болох юм байна. Ялангуяа мэдээлэл авч чадахгүйгээс болоод нүүр улалзуулаад сууж байгаа энэ төрийн албан хаагчид, хууль эрх зүйн орчныг нь нээж өгөөд яахлаараа Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийг салбарын яам нь мэдээллээ авч чадахгүй болтлоо бид одоо тэдний өмнө "буурай" байх ёстой юм бэ... Энэ талыг барьж хууль эрх зүйн орчныг өөрчлүүлэх тал дээр санаачилгатай ажиллаарай.