МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.26
Зам, Тээвэр

Л.Мөнхбаатар: Хэлэлцээрт ААН, иргэд ашиг шимийг нь түлхүү хүртэх, тээвэрлэлтэд монопол үүсгэхгүй байхаар тусгах нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Гашуун сухайт Ганц модны боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд бүрэн дэмжсэн. Энэ хэлэлцээрийн гол агуулга бол 2 улсын ЗГ хоорондын олон улсын гэрээ болж байгаа энэ агуулгаараа бас нэг талдаа энэ гэрээ хэрэгжих бүрэн нөхцөл нь бүрдэж байгаа гэсэн үг хууль эрх зүйн хувьд нөгөө талаасаа 2 талдаа харилцан хариуцлага хүлээж байгаа гэдгийг энд хэлэх нь зүйтэй. Энэ хэлэлцээрийг явуулахад засгийн газарт тодорхой чиглэл өгч хэлэлцээрийн хүрээ хязгаарыг тогтоосон тогтоолыг бид нар өнөөдөр хэлэлцэж байна. Энэ хүрээ хязгаар дотроо хэлэлцээрээр хийгээд ороод ирэх юм бол энийг соёрхон батлах бүрэн боломжтой гэж үзэж болно. Энд бол 11 зүйл байгаа яг одоо хэлэлцээрийн ерөнхий нөхцөлүүдийг бол зааж өгсөн эдгээртэй бол бүрэн санал нэг байгаа юм. Үүн дээр 2 зүйлийг анхаарч үзэх шаардлага байгаа. Энэ нь томоохон бүтээн байгуулалтын ажил 10 гаруй жил одоо ингээд үргэлжлэн зөвхөн төслийн хугацаанд гэхэд энэ хугацаандаа бас томоохон бүтээн байгуулалтууд хийгдэнэ олон тэрбумын хөрөнгө оруулалтууд хийгдэн. Мөн хэлэлцээрийн нөгөө талд оролцохоос гадна Монголын ААН байгууллагууд, иргэдийн оролцоог хангах энэ асуудлыг тогтоолынхоо төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Ингэх юм бол Монголын ААН байгууллагууд иргэд маань бас энд том бүтээн байгуулалт энэ том хөрөнгө оруулалтаас үр өгөөжөө хүртэх энэ боломжийг нь бас бүрдүүлэх талаар нь оруулах нь зүйтэй. 

Хоёрдугаарт ер нь бол энэ төмөр замын бүтээн байгуулалт хийгдсэний дараа жилд 30-аас 50 сая тонн бараа бүтээгдэхүүн гарах нь монопол үүсгэхгүй байх асуудлыг юуны түрүүн анхаарч хэлэлцээрийнхээ явцад авч үзэх ёстой үүнийг тусгах нь зүйтэй.

Энэ хоёр асуудал энэ тогтоолдоо тусгаад явах нь зөв болов уу гэж бодож байна. Ингээд ажлын хэсэг байгуулагдах байх аа ажлын хэсэг дээрээ сайтар ярих нь зүйтэй гэж бодож байна. УИХ өөрөө ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталж өгсөн ингэхдээ 14 мега төсөл хэрэгжүүлэхийг даалгасан ийм чиглэл өгчихсөн үүний эхэнд нь эрэмбэлэгдсэн төсөл бол энэ төсөл тийм учраас энэ төслийг парламент суудалтай намын бүлгүүд, парламент суудалтай намууд бол  бүгдээрээ бүрэн дэмжиж байгаа гэж бодож байгаа бүгдээрээ л экспортоо нэмэгдүүлье, эдийн засгаа тэлье гэсэн хөтөлбөртэй л бүгдээрээ явж байгаа юм. Нөгөөтээгүүр бид бас төсвөөс томоохон бүтээн байгуулалт хийх зүйл маань одоо хумигдчихсан. Энэ мэтчилний  төслүүдийг л явуулж байж бид улс орныхоо эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдээ орлоготой болох энэ боломж бүрдэнэ. Энэ агуулгаараа  төслүүдээ нарийвчилж, хэлэлцээд ойрын үед бүгдийг нь шийдээд явах юм бол Монголын эдийн засаг өсөх, ард иргэддээ өгөх өгөөж нь нэмэгдэх боломж энд байгаа шүү гэдгийг хэлье гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ