2024.12.26
Эдийн засаг, Худалдаа

Л.Оюун-Эрдэнэ: Цаашдаа 1072 хувьцааны ногдол ашгийг 3 сонголттойгоор авна.

УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд анх удаа хуримтлалтай болж байгаа. Цаашдаа 1072 хувьцааны ногдол ашгийг бэлнээр авах уу эсхүл хуримтлалын дансандаа хадгалах уу эсхүл хөгжлийн санд хандивлах уу гэдэг 3 сонголттой болно гэсэн үг. Одоо бол 1072 хувьцаа иргэдийн өмч тийм учраас иргэдийн өмчид Засгийн газар урдуур нь орж шийдвэр гаргах эрх зүйн орчин бол өнөөдөр байхгүй цаашлаад бэлэн мөнгөөр авах уу үгүй юу гэдэг сонголттой болгох боломж байгаа. Таван толгой компани 100 орчим мянган төгрөгийн ногдол ашиг тараадаг ихэнхдээ алдагдалтай ажилдаг байсан энэ жил 500 мянган төгрөгийн ногдол ашиг тараах болж байгаа. Гашуун сухайт Ганц модын экспорт нэмэгдчихээр энэ нь саяас дээш гараад явчихна тийм учраас бид нар ийм их хэмжээний мөнгийг шууд бэлнээр тараагаад авах уу эсхүл хадгаламжийн данс руу нь төвлөрүүлэх үү гэдэг яригдах асуудал үндсэндээ гэрээгээ соёрхон баталчихвал экспорт нэмэгдэхийн хэрээр энэ асуудал бол яригдах асуудал болно. Үнэхээр баялагтай эзэн болж байгаа ногдол ашгаа хүртэж байгаа хувьцаа эзэмшигчийн эрхийн асуудал.

ШИНЭ МЭДЭЭ