2025.01.07
Эдийн засаг, Худалдаа
Н.Учрал: Төрийн өмчит компаниуд сайн засаглалтай, өндөр бүтээмжтэй, үр өгөөжтэй ажиллана
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлж, иргэдийн хуримтлалын дансыг арвижуулахын тулд уул уурхайн төрийн өмчит компани бүр сайн засаглалтай, үйл ажиллагаа олон нийтэд ил тод нээлттэй байх ёстой. Үе үеийн Засгийн газар Төрийн өмчит компанийн бие даасан засаглалыг сайжруулна гэдэг ч бодит байдал дээр улс төрийн нөлөөнд байсаар байна.
Энэ нь холбогдох хууль, эрх зүйн орчин тодорхой бус байгаатай шууд холбоотой. Тийм учраас Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Энэ хүрээнд МҮХАҮТ-тай хамтарч аж ахуйн нэгж байгууллага, төрийн өмчит компанийн төлөөллүүдэд хуулийн төслийг танилцуулж, санал солилцсон юм. Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн барих аж.
Хуулийн онцлогуудаас танилцуулбал
- Хувийн хэвшил дангаараа гүйцэтгэх боломжтой салбарт төр компани байгуулж өрсөлдөхгүй
- 3 жил алдагдалтай ажилласан Төрийн өмчит компанийг татан буулгаж нэгтгэнэ
- Төрийн өмчит үйлдвэрийн газар, компани зэрэг ойлгомжгүй статусыг тодорхой болно
- ТӨК-иудын гүйцэтгэх захирлыг тодорхой шалгуур тавьж нээлттэй, ил тод сонгон шалгаруулна
- ТУЗ-д салбарын мэргэжлийн холбоодын оролцоог хангана
- Алдагдалтай ажилладаг хэр нь өөртөө үр дүнгийн урамшуулал олгодог бус, үр ашигтай ажиллаж байж тооцооллын дагуу зохих урамшууллыг хүртдэг зөв механизмтай болох юм.
Үр дүнд Төрийн өмчит компаниуд ард түмний хяналтан дор сайн засаглалтай, өндөр бүтээмжтэй, үр өгөөжтэй ажиллана. Үр өгөөжийн тодорхой хувь Үндэсний баялгийн санд төвлөрч ард түмний амьдрал, ахуйд зориулагддаг зөв жишиг тогтоно. Зардал нь захирлын урамшуулал, алдагдал нь ашиг, өр төлбөр нь өгөөж өрөм болсон гаж тогтолцоо арилах юм.
ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улс цөмийн салбартаа шинэчлэл хийлээ
2025.01.03
Монголын хаанаас ч интернетэд холбогдоно
2024.12.30
Н.Учрал: Хархорум гэдэг бол дэлхийн брэнд
2024.12.27