Н.Учрал: Цаашдаа төрдөө, иргэддээ ч ашигтай хэлэлцээрийг хийнэ
УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асуусан гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.
Үндэсний баялгийн сангийн хууль өнгөрсөн парламентад батлагдсан нь Үндсэн хуулийн 6.2 гэдэг заалтыг амилуулах ийм арга замыг тодорхой болгосон.Бид энэ хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ газрын хэвлийн баялгийн 50 дээр нэмэх нэгийг ард түмэн эзэмшинэ гэсэн жанжин шугамтай байсан. Энэ жанжин шугамыг давж болохгүй нэг ёсондоо хэмжүүр тавьчихсан. Баялгийн сан хуримтлал бүрдүүлээд иргэд түүнийг хадгаламж хэлбэрээр хараад, түүнийгээ эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо зарцуулж болох юм байна , гэдгийг сая оны өмнө харуулсан. Уул уурхайн тавхан ТӨК хуримтлал бүрдүүлэхэд 480 орчим тэрбум төгрөг хуримтлагдана гэдэг бол үр дүн.
Цаашдаа ТӨК уул уурхайн компаниуд ашигтай ажиллах юм бол хуримтлалын сан дээр нь хуримтлал нь нэмэгдээд түүнийгээ иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцдаа зарцуулж болдог. Өнөөгийн иргэд ийм боломжийг л бид нар эрэлхийлэх ёстой. Энэ утгаараа ЗГ-ын зүгээс Үндэсний баялгийн сангийн хуулийн хүрээнд энэ төрийн эзэмшлийн 34%-ийг хэрхэн тохиролцох вэ гэдэг стратегийн ордуудыг эзэмшиж байгаа хувийн компаниудтай хэрхэн хэлэлцээр хийгээд 34%-аа авч иргэд түүнийгээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцдаа хэрхэн зарцуулах вэ гэдэг чиглэлээр хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулсан. Өчигдөр ЗГ-ын зүгээс жишээ нь , Эрдэнэтийн үүсмэл орд ажил ихтэй холбоотой 34 хэлэлцээрийг хийх ажлыг эхлүүлсэн. Бид нар санхүүгийн шинжээч нар авна. Хуулийн баг авна. Ингээд хувьдаа ч ашигтай, төрдөө ч ашигтай, иргэддээ ч ашигтай хэлэлцээрийг хийнэ. Үүнийг Их хурал Үндэсний баялгийн сангийн хуулиар амилуулж өгч байгаа.
УИХ-ын гишүүн А.Ундраа гишүүний асуултад хариуллаа.