2025.01.14
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьсан Cross Rail- тай хамтран ажиллана
Улаанбаатарт метро барих асуудлаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Англи улсад 12 сард томилолтоор ажиллаад ирсэн.
Тэгвэл өчигдөр Английн засгийн газраас метроны төсөлд баталгаа гаргах бичгээ ирүүлээд буй. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ "2024 оны 12 сард Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зам тээврийн яамны харьяа, Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан Cross Rail Int. -тай Улаанбаатар Метро төсөл дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Үр дүнд Английн Засгийн газраас манай төсөлд хөрөнгө оруулалтын баталгаа гаргах албан бичиг ирүүлсэн. Энэ ажилд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа ОБББЭС хатагтай Фиона Блайт танд талархлаа илэрхийлье" хэмээв.