2025.01.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Ураны төслийг зөвшилцөж баталлаа
Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын 2025.01.10-ны өдрийн чуулганаар зөвшилцсөнд тооцож, гишүүдийн 79.3 хувь дэмжин баталлаа.
УИХ дахь ажлын хэсгийг Б.Пүрэвдорж гишүүн ахалж, би ажлын хэсэгт ажиллах хариуцлагатай завшаан тохиосон. Засгийн газрын зүгээс Н.Учрал гишүүн ахалсан юм.