2025.01.14

Т.Аубакир: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл орж ирэхэд анхаарч үзэх зүйл бий

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хамтарсан хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр  хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Манай Баян-Өлгий аймаг дээр нэг асуудал байгаа. Энэ Ногооннуур сумын газар нутгийн ихэнх хувь нь тусгай хамгаалалттай газарт орчихсон. Үүнтэй холбоотой зарим мал бүхий иргэдийн өвөлжөө хаваржаа руугаа очих зорчих толонд төлбөр мөнгө нэхдэг. Төлбөр мөнгө төлөхгүй болохоор зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гэдэг. Ийм ахуйн чанартай асуудлууд үүсээд байгаа. Тийм учраас бид Одонтуяа сайдтай санал солилцсон. Манай аймгийн хувьд тусгай хамгаалалттай газар нутгийнхил хязгаарыг дахиж нэг анхаарч харахгүй бол Ногооннуур сумын 60 орчим хувь нь тусгай хамгаалалттай газар орчихсон. Тэгтэл тэр сумын мал нь хаанаа байх юм. Бусад уул уурхай нь хаанаа байх юм. Хилийн бүс нутагАчит нуур, Ховд голын эргээр байдаг хадлангийн талбай. Зарим нь тусгай хамгаалалттай газар орчихсон болохоор өвс хадлан хадахад явдалтай. Тийм учраас энэгазар дээряг юу болоод байгаа юм бэ? Энэ тал дээр авсан мэдээлэл бий юү? Тухайн үед тогтоогоод өгчихсөн тусгай хамгаалалттай газрын хил хязгаар чинь үндсэндээ амьдралтайгаа нийцэхгүй болчхоод байна яах вэ? Авсан мэдээллээр бол 2020 оноос өмнө тухайн аймгийн удирдлагууд байсан хүний өгсөн саналаар цэсийг нь зурсан гэсэн. Одонтуяа сайдын өгч байгаа мэдээллээр удахгүй Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд орж ирэх юм байна лээ. Үүн дээр хэдүүлээ эргээд хилийн цэсээ дахиж харахгүй бол. Нийтийн эзэмшлийн байдаг ч юм уу жишээлбэл маш олон уур уурхай маань тусгай хамгаалалттай газар орчихсон байж байгаа. Тэгтэл манай улс чинь өөрөө уур уурхайн бүтээгдэхүүн түшиглэсэн эдийн засагтай ийм орон. Тийм учраас яг Ногооннуур суман дээр болоод байгаа асуудлаармэдээлэл авсануу? Хоёрдугаарт яамны бүрэлдэхүүн маань Тусгай хамгаалалттай газрын тухай хууль орж ирэхэд хилийн цэсийн асуудлыг дахиж харахгүй хэрэгтэй. Аймгийн орон нутгийн удирдлагуудын саналаар гэхээсээ илүү тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдээс санал авах нь хэрэгтэй.Тийм учраас энэ асуудлуудыг дахиж эргэж харахгүй бол өнөөдрийн байдлаар Ногооннуур суман дээр нэлээн хэл амтай зүйл болчихсон байж байгаа. Ховд гол, Ачит нуур, Дэвэлийн арлын тусгай хамгаалалттай газрын захиргааг Ногооннуур суман дээр нь байгуулаад өгөөч ээ гээд байхад л Бөхмөрөн суман дээр авааччихсан. Үүнтэй холбоотой ийм маргаанууд бий болчихсон.

ШИНЭ МЭДЭЭ