МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.01.15

Л.Соронзонболд: Төрийн албаны бодлого зарчимтай уялдуулж цалингаа тогтоох нь зөв болов уу

Хууль зүйн байнгын хорооны /2025.01.15/-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: 

Төрийн албан хаагчдын цалинг төсөв дээр 6 хувиар нэмж байгаа. Жил болгон инфляци өсөхөөр цалин нэмэх асуудал орж ирэх гээд байна. Төрийн албаны зөвлөлийн харьяаны байгууллагуудтай уялдсан цалингийн индексээс явчихвал жил болгон орж ирэх шаардлага байхгүй байсан юм биш үү гэсэн санал байна. Хоёрдугаарт 5,760,000 болон 5,780,000 болгож байгаа нь хангалттай их хэмжээний мөнгө төгрөг мөн үү биш үү гэдэг дээр дүгнэлт гаргах ёстой байх.Тэгэхгүй бол төрийн албаны зөвлөлөөс тусдаа санал оруулж ирэхээр төрийн албатай харьцуулахад ямар байгааг хэлж мэдэхгүй болохоор энэ саналаар баталчхаж байгаа. Уг нь бие даасан хараат бус байх нөхцөлийг нь хангасан цалингийн хэмжээний индексийг нь баталж өгөөд тэр нь төсөвтэйгөө цуг явдаг байсан бол ийм асуудал дахин дахин яригдаад байхгүй байсан гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ