Турк улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайдтай уулзлаа
2025.01.21
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Турк улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайдтай уулзлаа

Монгол Улсын засгийн газар болон БНТУ-ын Засгийн газар хооронд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын хүрээнд хамтран ажиллахаар гурван санамж бичиг /2025.01.16/ байгуулсан. Эдгээр санамж бичгийн хүрээнд УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүн, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар тус улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курумтай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд С.Одонтуяа сайд Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах НҮБ-ын “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенц”-ийн 17 дугаар Талуудын бага хуралд сайд Мурат Курумыг оролцохыг урилаа.

Үргэлжлүүлэн хоёр тал баримт бичгийн хүрээнд байгаль орчны менежмент түүний дотор хатуу хог хаягдлын менежмент, бохир усны менежмент, агаарын чанарын менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, тогтвортой хэрэглээ, байгаль орчны нийцлийн хэлхээ, биологийн олон янз байдал ба тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны мэдээллийн систем, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ