МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТӨМӨР ЗАМЫН ХАМГААЛАЛТЫН ХАШАА БАРИХ АСУУДЛААР ЯРИЛЦАВ
2025.01.16
Орон нутгийн хөгжил

ТӨМӨР ЗАМЫН ХАМГААЛАЛТЫН ХАШАА БАРИХ АСУУДЛААР ЯРИЛЦАВ

УИХ-ын гишүүн Р.Сэддорж /2024-01-16/-ний өдөр "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуунтай уулзлаа.

Уг уулзалтын хүрээнд Цогтцэций сумаас Манлай, Зүүнбаян чиглэлд 50км баригдаад байгаа төмөр замын хамгаалалтын хашааг 2025 оны 6-р сарын 1 нээс өмнө 130 км-ээр ахиулах төсөв нь тавигдсан яаралтай худалдан авах ажиллагаа хэсэгчлэн зохион байгуулах талаар ярилцаж тохирлоо.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам хамгаалалтын хашаагүйн улмаас Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумд, Дорноговь аймгийн Мандах сумын нутгийн малчдын мал сүрэг, зэрлэг ан амьтад олноороо дайруулж зүй бусаар хорогдсоор байгаа юм!

ШИНЭ МЭДЭЭ