МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2025.01.23
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.01.23/ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Зулпхар байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр захирамжаар байгуулагдсан тус хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаад, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-д зааснаар хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийн 7 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн зарим хэсгийг өөрчлөн найруулах саналыг бэлтгэсэн байна.