МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.01.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

А.Ганбаатар: Шинжлэх ухаанд суурилсан боловсон хүчний нөөц дутмаг байгаа

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд өнөөдөр /2025.01.21/ Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуульд ажиллалаа.

Үдээс өмнө Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус уулзалтад Байнгын хорооны дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Ж.Галбадрах, Г.Дамдинням, А.Ганбаатар, Н.Алтаншагай, Б.Хэрлэн болон их, дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, удирдлагын төлөөлөл, эрдэмтэн багш нар оролцлоо.

Энэ Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар менежментийн асуудлыг хөндөж, шинжлэх ухаанд суурилсан боловсон хүчний нөөц дутмаг байгааг онцлоод, цаашид зах зээлийн захиалгаар бэлтгэж болох эсэх талаар тодруулга авсан юм. 

Уулзалтын эхэнд  Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Т.Намжил “ШУТИС-ийн өнөөдөр ба ирээдүй” сэдвээр мэдээлэл  өгч, хэрэгжүүлж буй онцлох төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа.

Тус сургуулийн хувьд 11 бүрэлдэхүүн сургууль, орон нутагт 3 салбар сургууль, 5 коллеж, Ерөнхий боловсролын 3 ахлах сургууль, 5 хүрээлэнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2000 гаруй багш ажилтан, 20 мянга орчим оюутан, сурагчтай. Тэлж хөгжих, дижитал шилжилтийн бодлогоос гадна “Оюутан-Багш-Хөтөлбөр” буюу засаглал, менежментийн бодлого, “Энтерпренер хэв шинжтэй судалгааны их сургууль”-ийг хөгжүүлэх үндсэн дөрвөн бодлогыг хэрэгжүүлж байна гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ