МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ХААЛТАА ХИЙЛЭЭ
2025.01.24
Улстөр

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ХААЛТАА ХИЙЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган 81  өдөр чууллаа.

  • бие даасан хууль 8
  • хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29
  • олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7
  • хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8 гэх мэтчилэн нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталлаа
  • Үүнд Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэн батласан бөгөөд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай Баян-Өлгий аймагт нийт 314 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 17 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Түүнчлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар инфляцын түвшинтэй холбогдуулж тэтгэврийг  6 хувиар нэмлээ. Үүний дүнд ахмад настны тэтгэврийн худалдан авах чадвар буурахгүй байх нөхцөл боломж бүрдэж байгаа төдийгүй инфляцын түвшинтэй уялдаж тэтгэвэр нэмэгдэж байх тогтолцоонд шилжиж байна.

Мөн УИХ-аар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, тэргүүлэх 4 чиглэлийн хүрээнд 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийг хэрэгжүүлэхээр болсноос эрчим хүчнийхээ 80%-ийг импортолдог баруун бүсэд 1,2 их наяд төгрөгийн өртөгтэй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг тусгалаа. Энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлснээр 366 сая кв.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж баруун бүсийн аймгуудын цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.

ШИНЭ МЭДЭЭ