2025.01.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
О.Саранчулуун: Энэтхэгийн Элчин сайдын оролцоотойгоор 650 хүн хиймэл хөл хийлгүүлсэн
Бүгд Найрамдах Энэтхэг Улс байгуулагдсаны 75 жилийн ой, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ боллоо.
Эл арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун Элчин сайд Атул Малхари Гоцурве, хатагтай Вришали Девендра Годесвар нарын урилгаар оролцсон байна.
Энэ үеэр О.Саранчулуун гишүүн хэлэхдээ “Оюун санааны хөрш болох БНЭУ-ын арга хэмжээнд оролцлоо. 600+50 хиймэл хөлний төслийг амжилттай зохион байгуулахад Энэтхэгийн элчин сайдын оролцоо маш их байсан. Ачтай буянтай хүмүүсийн ачаар 650 хүн хиймэл хөл хийлгүүлэн авчээ. Маш элгэмсүү хүлээн авч ярьж хөөрөлдөж төсөл амжилттай хэрэгжсэнд талархлаа” хэмээв.