2025.01.27
Гадаад харилцаа
"Хаврын баяр" арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун оролцов
БНХАУ-ын хамгийн том баяр болох цагаан сар ирэх лхагва гарагт эхэлж буйг тохиолдуулан "Хаврын баяр" арга хэмжээг Элчин сайдын яамнаас зохион байгууллаа.
Тус улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань-ийн урилгаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Хаврын баяр"-т оролцжээ.
Үүнтэй холбогдуулан О.Саранчулуун гишүүн “Миний хувьд өнгөрсөн жилийн 9-р сард БНХАУ руу БСШУС-ын байнгын хорооны дарга болон гишүүдийн хамт томилолтоор явж боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор уулзалтуудыг хийсэн билээ.