МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.09.21
Гадаад харилцаа
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан БНЧУ-ын Эдийн засгийн танхимын төлөөлөлтэй уулзав
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын зарим албан тушаалтан болон тус танхимын гишүүн бизнес эрхлэгчдийн төлөөллийг өнөөдөр /2024.09.20/ хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Монгол-Чех хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай, хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд хөгжүүлж ирсэн. Тус улс манай орны уул уурхай, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 85 жилийн ой тохионо. Энэхүү ойн хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талаас санаачлагатай, үр бүтээлтэй ажиллахыг хүсч байна гэлээ. Тэрбээр, Чех улсад ажиллаж, амьдарч буй 15 мянган монгол хүний талаар дурдан, энэхүү тоог нэмэгдүүлэх боломжийн талаар болон хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын Гадаад харилцааны хэлтсийн дарга Илиа Мазанэк, Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд аялал жуулчлал, тээвэр, эрүүл мэнд, даатгал, хөнгөн үйлдвэрлэл зэрэг бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдлагууд багтсан. Бид чиглэл бүрээр монголын талтай уулзалтууд зохион байгуулсан гэлээ. Ноён, Илиа Мазанэк, Чех Улсад жил бүр 1000 монгол иргэн ажиллуулдаг байсан бол энэ жилээс квотыг нэмэгдүүлж 3000-д хүргээд байгааг онцлоод, Эдийн засгийн танхим цаашид хоёр улсын бизнесийг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллана хэмээлээ.
ШИНЭ
МЭДЭЭ
Дундговь аймагт ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа
2025.01.28
Ж.Баясгалан: Хариуцлагын асуудал дээр маш сайн анхаарч ажиллаарай
2025.01.23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж бус хүртээмж нэн чухал
2025.01.15
Монгол Улс цөмийн салбартаа шинэчлэл хийлээ
2025.01.03
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо
2024.12.03
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг
2024.11.27
Төсвийн тухай хуулийн төслүүдийн зарим асуудлаар хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ
2024.11.01
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан БНЧУ-ын Эдийн засгийн танхимын төлөөлөлтэй уулзав
2024.09.21
Ж.Баясгалан: Эмзэг бүлгийн иргэдийн ЭМ-ийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжруулах 5 төсөлд хэчнээн хүн хамрагдах вэ?
2024.08.19
“Оюу Толгой” ХХК-ийн гүний уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
2024.08.19
Ж.БАЯСГАЛАН: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОХ НЬ НЭН ЧУХАЛ БАЙНА
2024.08.14
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар хөгжлийн бэрхшээл, хүний эрхийн асуудлаар оюутнуудтай уулзав
2024.08.12