МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.01.27

Д.ҮҮРИЙНТУЯА: “ОРАНО МАЙНИНГ”-ТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНД САНХҮҮГИЙН ОЛОН САЙН НӨХЦӨЛ ТУСГАГДСАН БАЙНА

УИХ-ын чуулганы 2024-12-26-ний хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхийг хэлэлцлээ. 

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй танилцаад, танилцуулгуудыг хараад явж байхад энэ хэлцэл бол санхүүгийн хувьд их олон аятайхан нөхцөлүүдийг тусгасан нэлээн сайн хийгдсэн хэлцэл гэж дүгнэж байгаа. Хоёр гол асуудал тусгагджээ гэж онцолж хэлэхийг хүсэж байна. Тэр өгөөж тохируулах асуудлыг гишүүд нэлээн ярилаа. Хэрвээ бид нар борлуулалтын орлогоос тооцож авч байгаа АМНАТ ямар нэгэн эрсдэлийн улмаас бидний хүртэх ёстой үндсэн хуулийн 6.2-т заасан 51%-даа буюу дийлэнх гэдэгтээ хүрч чадахгүй байгаа нөхцөлд, хөрөнгө оруулагч талаас зардал болгоод ч гэсэн энийг нэмж авнагэдэг бол нэг талдаа давуу тал. Хоёр дахь асуудал нь 10%-ийнхаа хувьцааг энгийн хувьцаагаар биш давуу эрхийн хувьцаагаар авч байгаа. Энэ бол нэг том давуу тал. Бидэнгийн хувьцаа эзэмшигчдээс илүүтэйгээр 10%-ийнхаа давуу эрхийн хувьцаанд ноогдох ноогдол ашгаа нэн тэргүүнд авах боломжтой. Шаардлагатай тохиолдолд бусад сангаас ч гэсэн ноогдол ашгийг олгох боломж бүрддэг. Энэ бол гэрээний давуу тал байна. Цаашдаа тодорхой асуудлууд дээр анхаарах ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл хийгдэж байгаа цаг үед бид нар энэ тодорхой ойлголтуудаа нэг талд нь гаргаж авах нь зөв болов уу. Үүнтэй холбоотой нэг тодруулах асуулт байгаа юм. Бид нарт ямар 2 ойлголт яваад байна гэхээр 1 дүгээрт нь стратегийн орд газрын хувь эзэмшлийн асуудал яригдаад байгаа. Энэ бол үндсэн хуулийн 6.1 Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д зааснаар газрын хэвлийн баялаг ашигт малтмал гэдэг бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна, ард түмний өмч, төрийн өмч юм гээд заачихса. Өөрөөр хэлбэл төрөмчлөгчийн хувьдаа тодорхойхувийн хэвшилд ашиглах эрхийг нь лицензээр дамжуулж олгож байгаа. Нөгөө талдаа компанийн хувь хувьцаа эзэмшигчийн асуудал яригдаж байгаа. Компанийн хуулиар бол энэ хувьцаа эзэмшигчийн 34% болон 51%. Энэ бол хөрөнгийг өмчилж хөрөнгийн эзэн байх өмчлөгчийн асуудал яригдаад байгаа. эдгээр асуудлаа бид ялгаж салгаж авч явах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ