МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.ҮҮРИЙНТУЯА: СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 98% НЬ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРЧИХСОН. АРД ИРГЭД 2% ДЭЭР НЬ АМЬДАРЧ БАЙНА!
2024.12.25
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Д.ҮҮРИЙНТУЯА: СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 98% НЬ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРЧИХСОН. АРД ИРГЭД 2% ДЭЭР НЬ АМЬДАРЧ БАЙНА!

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

Өнөөдөр манай Хөвсгөл аймгийн нэг сум одоо жишээлбэл жишээ аваад л хэлэхэд 98% нь ТХГН болчихсон. Сумын нийт нутаг дэвсгэрийн ерөөсөө 2% дээр нь ард иргэд амьдардаг. Газар тариалан эрхлэх боломжгүй. МАА гээд байх юм байхгүй. Байгаа нь ерөөсөө ойн нөөц. Гэтэл түүнийгээ ашиглах, цэвэрлэх, хадгалах, хамгаалахэрх зүйн харилцаанд орох боломж нь иргэдэд байхгүй. Хороогоо засаж чаддаггүй. Тэндээс мод авчих юм бол маш их хэмжээний нөхөн төлбөр, торгууль, ял шийтгэл авах хэмжээний хууль эрх зүйн орчинтой. Үнэхээр тусгайлаад хамгаалаад байгаа юм уу гэхээр хамгаалаад байгаа юм алга. Дундуур нь явахаар сэтгэл өвдмөөр. Унасан хожуул, холцорсон, мод, хог хаягдал болчихсон. Ийм түвшинд л манай ой байна. Тиймээс энэ ТХГН-ийн тухай хуулийн энэ өөрчлөлт найруулга дээр ТХГН-т амьдарч байгаа ард иргэдийн саналыг маш сайн тусгаж ажиллахыг хүсэж байна.

ШИНЭ МЭДЭЭ