МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө "ЗА" гэж хэлсэн эрхэм гишүүддээ баярлалаа
2025.01.11
Эдийн засаг, Худалдаа

Ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө "ЗА" гэж хэлсэн эрхэм гишүүддээ баярлалаа

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын чуулганаар "Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдүүдийн хоолны материалын зардлыг төлөвлөснөөс 10%-р бууруулахгүй байх" санал маань дэмжигдлээ. Монгол Улсын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө "За" гэж хэлсэн УИХ-ын эрхэм гишүүддээ баярлалаа. 

Түүнчлэн, эмэгтэй гишүүдээ онцлон талархал илэрхийлье. Энэ удаагийн УИХ-д эмэгтэй гишүүд олуулаа болсон нь олон давуу талыг бий болгож байгаагийн нэг тод илрэл нь хүүхдүүдийнхээ эрх ашгийн төлөө хамтдаа нэгдэж, зүтгэсэн явдал байлаа.

Эмэгтэй гишүүд маань цаашид ч Монгол Улсынхаа, ард иргэдийнхээ, хүүхэд багачуудынхаа төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

ШИНЭ МЭДЭЭ