МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.ҮҮРИЙНТУЯА: ТӨСВӨӨС ЮУГ ХАСАХ ГЭЭД БАЙГААГАА ХЭЛЖ ЧАДАХ ХҮН УИХ-Д ЦӨӨХӨН БАЙГАА!
2024.12.03
Эдийн засаг, Худалдаа

Д.ҮҮРИЙНТУЯА: ТӨСВӨӨС ЮУГ ХАСАХ ГЭЭД БАЙГААГАА ХЭЛЖ ЧАДАХ ХҮН УИХ-Д ЦӨӨХӨН БАЙГАА!

УИХ-ын чуулганы 2024-12-03-ний өдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байх сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн ерөнхий үзэл баримтлалыг дэмжиж байгаа. Бид 2025 оны төсөв хэлэлцэх энэ хэлэлцүүлэг өмнөх одоо онуудын төсвийг хэлэлцэж байснаас эрс ялгаатай. Олон нийтийн хэлэлцүүлэг ард иргэдийн, парламентын гишүүдийн, засаг төрийн бүхий л түвшинд урт хугацааны хэлэлцүүлгүүд явлаа. Тэгээд яагаад өнөөдрийн түвшинд хүрчхэв гэдгээ бид бас анхаарах ёстой. Энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг харахаар бид бас одоо Их хурлын танхимд сууж буй ард иргэдээ төлөөлөөд гараад ирсэн УИХ-ын гишүүд. Дэгийн хуулийн хүрээнд хэзээ яаж төсөв буцаах вэ, хэзээ, яаж, төсөвт ямар асуудлууд оруулах вэ гэдэг дээр бас хариуцлагатай хандах хэрэгтэй байна. 126 гишүүн шинэ тогтолцоогоор сонгогдсон. Яг үнэндээ шийдвэр гаргах түвшинд үнэхээр энэ төсөвтэй холбоотой асуудлууд дээр хасах гээд байгаа тэр тооны ард юу байсан бэ юуг нь хасах ёстой юм гэдгийг хэлж чадах хүн цөөхөн байгаа. Тэгэхээр бид асуудал гаргаж байгаа юмандаа зарчимтай, бодолтой, тооцоо судалгаатай байж байж асуудлаа ярих хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ