2024.10.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Тэтгэврийн даатгалын санд үүссээд буй алдагдлыг 2025 онд хэрхэн шийдвэрлэх вэ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо. Энэ хуралдаан дээр салбарын сайдаас Тэтгэврийн даатгалын санд үүссээд буй 4.7 их наяд төгрөгийн алдагдлын талаар тодруулга авлаа.
Л.Энхамгалан сайд та тэтгэврийн санд одоо 4,7 их наядын алдагдал үүсчихлээ гээд сүүлийн үед нэлээдгүй мэдээллүүд яваад байгаа. Энэ ямар байдлаар үүссэн алдагдал юм бэ? Ямар бодлого, ямар хөтөлбөрөөс энэ алдагдал үүсэж 2025 онд энэ алдагдлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юм бол?