2024.10.26
Орон нутгийн хөгжил
" БҮСИЙН ХӨГЖИЛ-ХОЙД БҮСИЙН СЭРГЭЛТ" салбар хуралдаанд оролцлоо
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, УИХ-ын чуулганаар "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан гаргасан.Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээнд “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тус тус тусгасан юм.
Эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй орон зайн хүчин зүйлсийг шуурхай шийдвэрлэх, харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутаг, иргэний төлөөллийг оролцуулсан "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган-2024"-ын "Шинэ стандарт" уриан дор зохион байгуулж байна.
" БҮСИЙН ХӨГЖИЛ-ХОЙД БҮСИЙН СЭРГЭЛТ" салбар хуралдаанд оролцлоо. Салбар хуралдааны модератор Д.Ядамжав: Хойд бүсийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн гишүүн
ПАНАЛИСТУУД:
- Ж.Бат Эрдэнэ: УИХ-ын гишүүн
- Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн
- Д.Үүрийнтуяа: УИХ-ын гишүүн, Хойд бүсийн хөгжлийн төвийн зөвлөх
- Х.Баасанжаргал: УИХ-ын гишүүн, Хойд бүсийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн гишүүн
- Д.Сүрэнчимэг: Удирдлагын академийн захирал
- Г.Баттүвшин: ШУТИС, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал оролцсон юм.