МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүд “Өег” гурилын үйлдвэртэй танилцлаа
2025.01.28
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

УИХ-ын гишүүд “Өег” гурилын үйлдвэртэй танилцлаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Энхтуяа, Г.Очирбат, Д.Батбаяр, М.Бадамсүрэн, Б.Уянга, Д.Бум-Очир нар Дархан-Уул аймагт ажиллаж байна. 

Тэднийг ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хүлээн авч, ХХААХҮЯ яам болон харьяа байгууллагуудтай танилцаж, санал солилцож байгаа билээ. 

Байнгын хорооны гишүүд үндэсний үйлдвэрлэгч "Өег гурил" ХХК-иар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус компани дэлхийн гурил үйлдвэрлэлийн тэргүүлэх Алапала группын техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн ажиллаж байгаа талаар компанийн захирал А.Батсуурь мэдээлэл өгсөн юм.

"Өег гурил" ХХК нь Монгол Улсын нийт гурилын хэрэгцээний 30 гаруй хувийг дангаар хангадаг бөгөөд өдөрт 150 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Тус компанид 270 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ