МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ДУНДГОВЬ, ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО, ЁС ЗҮЙ, ДЭГИЙН БАЙНГЫН ХОРОО, ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА.
2025.01.28
Орон нутгийн хөгжил

ДУНДГОВЬ, ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО, ЁС ЗҮЙ, ДЭГИЙН БАЙНГЫН ХОРОО, ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Ёс зүй, дэгийн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд орон нутагт Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг танилцуулах, олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, хүний эрхийн нөхцөл байдал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах зорилгоор Дундговь аймагт ажиллаж байна.

Тухайлбал Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, дэг байнгын хорооны дарга Б.Баярбаатар Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Хууль зүй байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Г.Золжаргал болон ажлын хэсгийн гишүүд аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчид, засаг дарга, ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагуудтай уулзалт хийж, хүний эрхийн нөхцөл байдалтай танилцлаа.

Хууль зүйн байнгын хороо эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд Дундговь аймгийн Шүүх, Прокурор болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, нөхцөл байдалтай танилцаж, нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудыг талаар хэлэлцэв.

Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн үйл ажиллагаатай Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нар танилцаж өөрсдийн сайн туршлагаа хуваалцлаа.

Мөн Аймгийн иргэдтэй уулзаж Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ