2025.01.24
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Иргэн Х.Ганбаатартай уулзаж, экологийн тэнцвэртэй байдал, байгаль орчны талаар ярилцаж, санал санаачилгыг нь сонслоо
УИХ-ын чуулганы завсраар Сэлэнгэ аймгийн Баянгол (Баруунхараа) сумын Гонир гуравдугаар багийн иргэн Хуягийн Ганбаатар гуайтай уулзаж, экологийн тэнцвэртэй байдал, байгаль орчны талаарх сэдвээр ярилцаж, санал санаачилгыг нь сонслоо.
Тэрбээр Тэрбум мод санаачилгын хүрээнд “Үндэсний таримал ой” төслийг хэрэгжүүлэх бодолтойгоо хэлэв. Мод тарих нь чухал ч түүнийг амжилттай “ургуулж”, үр дүнд хүргэх нь бүр илүү чухал гэдгийг Ганбаатар гуай онцлон хэлэв. Энэ чиглэлээр дэмжиж, хамтран ажиллах боломжтой аж ахуй нэгжүүдтэй холбож өгөхийг хүслээ.
ШИНЭ МЭДЭЭ
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
2024.12.26
УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
2024.12.13
Бодлогын төлөө!
2024.09.06