МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.01.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Д.Үүрийнтуяа: Хүнд, хөнгөн үйлдвэрийн бодлогыг уялдуулж байж бид хөгжинө!

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024-12-17-ний өдрийн хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

ХААЯ бол хөнгөн үйл, хөнгөн үйлдвэр, хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийнхээ паркийн асуудлыг, Эрдэс баялгийн яам болохоор хүнд үйлдвэрийнхээ асуудлыг л яриад байдаг. Гэтэл байршлийг бол ойлгож байна. Аль аль нь өөрсдийн нөөц боломж, түүхий эд мөн дэд бүтэцтэй тулгуурлаад л энэ байршлийг сонгож байгаа. Аль аль парк нь нэг бүс нутаг дээр байхаар орж ирж байгаа тохиолдолд хөрөнгө оруулалтын зардлаа хэмнэх зорилгоор хамтад нь байгуулах бие биеийгээ дэмжих чиглэлээр хамтарч ажиллах, кластер маягаар "парк" байх боломжийг харсан уу? Хоёр чиглэлийн парк нэг аймаг дээр байгуулагдах нь л дээ. Дархан дээр жишээ аваад хэлэхэд. Өөрөөр хэлбэл, хөнгөн үйлдвэрийн салбарын хэрэглэгч маань өөрөө эргээд хүнд үйлдвэр. Хүнд үйлдвэрийнхээ хэрэглэгч нь хөнгөн үйлдвэр. Аж үйлдвэржилтийн бодлого буюу манай байнгын хорооны бодлого бол хүнд, хөнгөн үйлдвэрийг кластер маягаар бие биеэ дэмжиж хамтад нь хөгжүүлж байж л үр дүн гарна гэдэг бодлого барьж байгаа. Хүнд үйлдвэрүүд явахдаа бол уурхайн салбарын үйлдвэрүүд явахдаа ЖДҮ-лэлээ хөнгөн үйлдвэрийнхээ бодлогыг дэмжиж, тэндээс орж ирж байгаа орлогын хуваарилалт нь ч гэсэн хөрөнгө оруулалт нь бодлого руугаа чиглэж байх ёстой. Эдийн засгийг солонгоруулах асуудал үүн дээр яригдаад байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ