
2025.01.29
Гадаад харилцаа
Монгол-Америкийн бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл АНУ-ын Конгрессын Төлөөлөгчидтэй уулзав
УИХ дахь Монгол-Америкийн бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын төлөөлөгчидтэй уулзлаа.
Тодруулбал, тус уулзалтад “Ардчиллын төлөөх түншлэл” хорооны төлөөлөгчид болох ноён Дерек Лайтон, хатагтай Лэсли Рийгэн тэргүүтэй зочид оролцсон байна.
Монгол Улсын Их Хурал болон АНУ-ын Конгресс хоорондын харилцааг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.