МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам: УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд 90 гаруй удаа хуралдлаа
2025.01.24
Улстөр

Ч.Ундрам: УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд 90 гаруй удаа хуралдлаа

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган энэ сарын 24-нд хаалтаа хийлээ.

Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, бие даасан хууль 8,  хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29,  олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль,  Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталлаа.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ч.Ундрам хэлэхдээ “Энэ хугацаанд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсны зэрэгцээ нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын хорооны хуралдаан 146 удаа, Дэд хорооны хуралдаан 6 удаа тус тус хийсэн байна. Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг давхардсан тоогоор 90 гаруй удаа хуралдсан байна” гэж мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ