МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Саранчулуун: 2024 оны эхний хагас жилд уралдааны мориноос унаж бэртсэн 13 хүүхэд байна
2025.01.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

О.Саранчулуун: 2024 оны эхний хагас жилд уралдааны мориноос унаж бэртсэн 13 хүүхэд байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. 

Уг шийдвэрийг нэр бүхий УИХ-ын гишүүд эсэргүүцэж байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн О.Саранчулуун  юм.

Тэрбээр хурдан морины уралдаантай холбоотой ГССҮТ-өөс гаргасан статистик тоон мэдээллийг хүргэв. 

2024 оны эхний 6 сард мориноос унаж бэртсэн нийт 601 хүн тусламж үйлчилгээ авснаас 269 нь хүүхэд байна. Тэр дундаа уралдааны мориноос унаж бэртсэн 13 байгаа бол, үлдсэн 256 нь уналгын мориноос унаж бэртжээ.

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 0-18 хүртэлх насны нийт 36,765 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ. Насны хувьд:

  • 0-5 нас - 11,741
  • 6-13 нас - 15,546
  • 14-18 нас - 9,478 хүүхэд байна.

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ  ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 57-р тогтоолд "Жил бүрийн 11-р сарын 01-ний өдрөөс 05-р сарын 01-ний хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай" гэж заасан байна.

ШИНЭ МЭДЭЭ