МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Д.Амарбаясгалан: Нарансэвстэйн боомтын асуудлыг судлах ажлын хэсэг бодит тооцоо, судалгаанд тулгуурлаж ажиллана
2025.01.30
Улстөр

Д.Амарбаясгалан: Нарансэвстэйн боомтын асуудлыг судлах ажлын хэсэг бодит тооцоо, судалгаанд тулгуурлаж ажиллана

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Чандмань суманд ажиллаж, хүн төвтэй, хүний эрхийг хамгаалдаг, цаг үеийг шаардлагыг хангасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж буй 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Чандмань сумын иргэд аймгийн төвөөс сумд руу хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлэх, суманд 35 га газарт ногоон тэжээл, 20 га газарт ногоон наст ургамал тарих ажил энэ онд эхлэхээр болсон учраас услалтын системийн асуудлыг хөндлөө. Мөн Нарансэвстэйн боомтын асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж байна.

УИХ-аас “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2025.01.15-нд байгуулсан. Ажлын хэсэг маш олон талын байр суурийг хангаж, бодит тооцоо, судалгаанд тулгуурлаж, ажиллана гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. 

ШИНЭ МЭДЭЭ