МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 100 ортой дотуур байрыг үргэлжлүүлж барих санхүүжилт 2025 оны төсөвт багтжээ
2025.01.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 100 ортой дотуур байрыг үргэлжлүүлж барих санхүүжилт 2025 оны төсөвт багтжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймаг Дэлгэр сумын иргэдтэй уулзлаа. 

Энэ үеэр Говь-Алтай аймагт дулааны шугам сүлжээний 2-р хэлхээний бүтээн байгуулалтын ажлыг энэ оноос эхлүүлнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Дулааны шугам сүлжээний хэлхээ ашиглалтад орсноор аймагт шинэ барилга, байгууламж барихад хязгаарлалтгүй болж, бүтээн байгуулалтууд өрнөж эхлэх боломжтой.  

УИХ-ын хэлэлцэн баталсан 2025 оны төсөвт Дэлгэр суманд 100 ортой дотуур байр, Гуулин тосгонд сургуулийн 160 суудалтай барилга, сумыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг хийж, үргэлжлүүлэх өртөг багтсан.

Иргэдийн зүгээс Дэлгэр суманд 12 жилийн өмнө цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж барих нэрийдлээр 5 тэрбум төгрөгийн тендер авсан компани одоо болтол ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүйг хэлж байна. Энэ асуудалд онцгой анхаарлаа хандуулан ажиллах болно” гэв.

ШИНЭ МЭДЭЭ