
2025.02.02
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Сүхбаатар аймгийн удирдлагуудтай уулзлаа
Бүх цэргийн гарамгай жанжин, Ардын хувьсгалын их удирдагч Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой тохиож байна.
Энэ өдөр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллаж байгаа билээ. Тэрбээр тус суманд байрлах Д.Сүхбаатар жанжны хөшөөнд УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагуудын хамт хүндэтгэл үзүүлж, аймгийн Засаг дарга, ИТХ -ын дарга, төлөөлөгчид , Агентлаг, хэлтсийн удирдлагуудтай уулзаж санал, хүсэлт солилцлоо.
Мөн маргааш Баруун-Урт суманд "Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага" сэдэвт хэлэлцүүлэг болно.
ШИНЭ МЭДЭЭ

