![Ж.Чинбүрэн: Иргэддээ тулгамдаж байгаа хэцүү асуудлуудыг үүрээд явъя гэж бодож байна](https://vip76.mn/media/news/original/2025/02/10/54bd788976d0e31655fb061443bb7314.jpeg)
Ж.Чинбүрэн: Иргэддээ тулгамдаж байгаа хэцүү асуудлуудыг үүрээд явъя гэж бодож байна
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тойргийнхоо иргэд, ахмадуудтай өнөөдөр уулзлаа. Тэрбээр УИХ-ын хууль, тогтоол болон өөрийн ажлын тайлангаа танилцуулсан байна.
Түүний хувьд Баянзүрх дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж, хоёр дахь удаагаа их хуралд сонгогдсон ажиллаж байгаа билээ.
Тэрбээр “Төр иргэн хоёр тусдаа зүйл биш. Монгол Улсын хөгжлийн нэгдмэл нэг зүйл. УИХ-ын гишүүний үнэт зүйл нь ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, эргээд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнадаг байх нь чухал. Тэр утгаараа Эмийн үнэ болон чанарын талаарх нээлттэй сонсголыг өнгөрсөн хавар ахлан зохион байгууллаа. Та бүхний нэрийг барьж, иргэдийн регистроор эм авсан гээд бүртгээд, хоёр тэрбум төгрөгийн хулгай хийсэн байсан. Хулгай хийдэг бүх хаалгуудыг нь шинэ хуулиар хаагаад өгсөн. Мөн түүнчлэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд хавдар-2 төслийг эхлүүлэх гэж нэлээн зүтгэлээ.
Агаарын бохирдлын асуудал, сайжруулсан шахмал түлшний асуудлын хүрээнд энэ сарын 3-4-ний өдрүүдэд нээлттэй сонсголыг мөн удирдан зохион байгуулсан. Ард түмний илч төлөөлөгчийн хувьд та бүгдэд тулгамдаж байгаа хэцүү асуудлуудыг үүрээд явъя гэж бодож байна” хэмээв.
ШИНЭ МЭДЭЭ
![](https://vip76.mn/media/news/106x106/2025/02/07/e5aa42739e24943d7bfb2909331adaa1.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2025/02/05/1375e265d9ae6cb53c926b181081e9df.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2025/01/19/81a204af986d2ec14949cf5601bc85dd.png)
![](https://vip76.mn/media/news/106x106/2025/01/15/9f9cee5b98b2e350d739b5ebea4576a6.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2025/01/15/51964f57b0e37b2de9877c20354525ab.jpg)