МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийв
2025.02.12
Улстөр

Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийв

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй сар бүр уулзалт зохион байгуулж байхаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр (2025.02.12) ээлжит уулзалт болов.

Эхний уулзалтуудаар талууд ойлголтоо нэгтгэх зорилгоор мэдээллээ солилцож байгааг Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэллээ.

Өнөөдрийн уулзалтын эхэнд Монгол Улс дахь хүний эрхий төлөв байдлын тухай IV илтгэлийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Монгол Улс дахь хүний эрхий төлөв байдлын тухай IV илтгэлийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгатай холбогдуулан уулзалтад оролцогчид болон Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа.

ШИНЭ МЭДЭЭ