
2025.02.14
Гадаад харилцаа
Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Абдуллатиф Бин Рашид Аль-Заяанитай уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцох үеэрээ 2 дугаар сарын 14-ний өдөр Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Абдуллатиф Бин Рашид Аль-Заяанитай уулзав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн оны сүүлээр Бахрейн Улсад хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулсанд сайд Батцэцэг талархлаа илэрхийлэв.
Мөн Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, худалдаа, бизнес, уул уурхайн хамтын ажиллагааг өргөжүүлэх, геологийн хамтарсан судалгаа хийх боломжийг эрэлхийлж ажиллахаар талууд санал солилцов.
Түүнчлэн хоёр улсын хооронд дээд, өндөр түвшинд тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизм байгуулах манай саналыг дэмжиж буйгаа бахрейн талаас илэрхийлэв.
ШИНЭ МЭДЭЭ

