
2025.02.15
Гадаад харилцаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесустай уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцох үеэрээ 2 дугаар сарын 14-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесустай уулзав.
Уулзалтаар Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, олон нийтийг, тэр дундаа хүүхдүүдийг ханиад томуунаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцаж, санал солилцов.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ханиад томууны дэгдэлтийг бууруулахад Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын чухлыг Ерөнхий захирал Т. Гебрейесус илэрхийлэв. Мөн тэрээр хүүхдийн хавдрын асуудлаар дэвшүүлсэн санаачилгынхаа талаар танилцуулаад дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд монголын талд хүргүүлэхээ илэрхийлж, Монгол Улсыг уг санаачилгад нэгдэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
ШИНЭ МЭДЭЭ

