
2025.02.17
Орон нутгийн хөгжил
НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД УЛААНБААТАР-2040 ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТАА БАГАНУУР ДҮҮРГЭЭС ЭХЭЛЖ БАЙНА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид өнөөдрөөс эхэлж өөр өөрийн тойрогтоо ажиллах бөгөөд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэд, олон нийтэд танилцуулах юм.
Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах уулзалт өнөөдөр Багануур дүүргээс эхэлж байна.
Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэхдээ олон төвт хот болгохоор төлөвлөсөн. Анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан Улаанбаатар нийслэлийг үүнээс хойш 6 удаа төлөвлөсөн байдаг. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь иргэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түлхүү чиглэгдэнэ.
ШИНЭ МЭДЭЭ

ӨВЛИЙН ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2025.02.15


ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЛАА
2025.01.28