Шизүока муж дахь асрамж халамжийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэдэг сургууль дээр ажиллав
Ахмадын асрахуйн талаар харилцан туршлага судлах УИХ-ын НББХ-ны гишүүд өнөөдөр Шизүока мужийн Care Medical Child Academy Nakamuragakuen ажиллажээ.
Шизүока муждаа цор ганц байдаг асрамж халамжийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургуулийн жилийн төлбөр 880.000¥ байдаг бөгөөд төгсөөд ажлын баяр боломжийн бөгөөд сүүлийн үед эрэгтэй оюутнууд нэмэгдэх болсон гэнэ.
Тус сургуульд ахмадын болон ХБИ-ний асаргаа сувилгааг хэрхэн зөв хийх талаар болон харилцаа хандлагын, техник тоног төхөөрөмжийг ажиллуудах дадлага гээд нарийн сургултуудыг авдаг талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэв.
Анги сонголтоос хамаараад 2~3 жил суралцаад төгсдөг гэнэ. Харин гадаад оюутанд үндсэн төлбөрөөс 100.000¥ хөнгөлдөг бөгөөд Япон хэлний 2р түвшнээс дээш мэдлэгтэй бол дахин 100.000¥ хөнгөвчилдөг гэнэ.
Шизүока мужийн тэтгэлэг гэж байдаг бөгөөд уг тэтгэлэгт шалгараад тэнцсэний дараах нэгэн шалгуур нь төгсөөд 5 жил энэ муждаа тогтвортой ажиллах гэсэн нөхцөлтэй байдаг аж.
ШИНЭ МЭДЭЭ





