
2025.02.21
Орон нутгийн хөгжил
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЕБС-ийнхан төсвийн зардлыг үр бүтээлтэй зарцуулжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЕБС-иар зочилсон юм. Ингэхдээ тэрбээр, сэтгэл байхад боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЕБС-ийн хамт олон үлгэрлэж чадсан байна гэв.
Тухайлбал, тэд төсвийн зардлыг үр бүтээлтэй зарцуулахаас гадна өөрсдийн нөөц бололцоо, багш ажилчдынхаа дэмжлэгээр хүүхэд хөгжүүлэх боломжийг бүх талаар дэмжиж, амьдрахад таатай орчныг бүрдүүлсэн байна. Сургуулийн орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх, цагийг үр дүнтэй ашиглах боломжит хэлбэрээр зохион байгуулалтыг хийж өгчээ.
- -Хичээлээ давтах ширээ сандал
- -Дундын мини номын сан
- -Коридорын алхам тутамдаа шатрын өрөг
- -Хүсвэл өөрөө хоолоо хийгээд идэх боломжтой мини гал тогоо
- -Ядарвал түр амсхийх буйдан, олбог зэргийг сургуульдаа байршуулсан байна.
- -дотуур байрныхаа тохижилтыг ч бүх багш ажилчид нь хувааж аваад сэтгэл гарган шавь нартаа тохижуулж өгчээ.
- -Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар шийдвэрлүүлсний үр өгөөж энэ сургуульд бас гарч ариун цэврийн өрөөний асуудлаа бүрэн шийдвэрлэжээ.
Ийн сэтгэл гаргаж ажилласны үр дүнд тус сургууль гүйцэтгэлийн үнэлгээгээр 3 жил дараалан 1-р түвшинд үнэлэгдэж, ЭЕШ-ын оноогоор аймагтаа тэргүүлэгч сум болон хөгжсөн байна.
ШИНЭ МЭДЭЭ


Орхон аймгийн баялаг бүтээгчидтэй уулзлаа
2025.02.20


ХОЙД БҮСЭЭС ХАМГИЙН ОЛОН АВАРГУУД ТОДОРЛОО
2025.02.14