МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАЛЧДЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН "ЦАГААН АЛТ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ИРГЭД СОНИРХОЖ БАЙНА
2025.02.25
Орон нутгийн хөгжил

МАЛЧДЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН "ЦАГААН АЛТ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ИРГЭД СОНИРХОЖ БАЙНА

Өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Жангабыл нарын хамт Баян-Өлгий аймгийн Сагсай, Толбо сумын ард иргэдтэй уулзлаа.
Сумын иргэдэд УИХ-аас батлагдсан хууль, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өглөө.

Үүнд:

  •  Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих "Цагаан алт" үндэсний хөтөлбөрт хамруулах;
  • Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хөдөө орон нутагт орон сууц, амны орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах;
  • Малчдын нэг хүүхдийг мал аж ахуй, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах;
  • Малчид болон залуу малчдыг малжуулах арга хэмжээнд хамруулах зэрэг асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө.

ШИНЭ МЭДЭЭ