МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БУЛГАН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
2025.02.27
Орон нутгийн хөгжил

БУЛГАН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

Өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Зулпхар нарын хамтаар Булган суманд иргэдийн санал хүсэлтийг сонсож, шинээр баригдсан сургуулийн спорт заалны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Иргэдийн зүгээс дараах асуудлуудыг хөндөж, ярилцлаа.

  • Булган сум нь Монгол Улсын хамгийн алслагдсан сум тул хөдөө мал маллах малчид цөөрч байгааг онцлон энэ талаар хариу арга хэмжээ авах
  • Тусгай хамгаалалттай бүсэд отроор нүүдэллэж буй малчдад зөвшөөрөл өгөх асуудлыг холбогдох яаманд уламжлах
  • Булган-Дэлүүн сумын чиглэлд сайжруулсан шороон зам тавих
  • Булган сумын халаалтын систем хуучирсан тул их засварт оруулах
  • Соёлын төвийн барилгыг шинээр барих эсхүл их засварт оруулах
  • Алслагдсан суманд амьдардаг ахмадуудад хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэхэд боломжтой эсэх зэрэг асуудлуудыг чухалчилж онцлов.

ШИНЭ МЭДЭЭ