2005
2006
Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
2007
2008
Монгол улсын их хурлын гишүүнээр Говь-Алтай аймгаас анх удаа сонгогдов.
2009
2011
2012
Монгол улсын их хурлын гишүүн
Батлан хамгаалахын сайд
2013
2014
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга
2015
Батлан хамгаалахын багц хуулийн төслийн ахлагчаар ажиллав.
2016
Монгол улсын их хурлын гишүүнээр "Баянзүрх" дүүргээс сонгогдов.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдов
ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД
2025
-
2008 оны Сар шинийн баяр ёслолын үйл ажиллагаатай холбогдуулан орон нутагт 70-аас дээш насны бүх өндөр настнуудад эрүүл энх аз жаргал хүсэж “Алтайн Эрин” сангаас гарын бэлэг гардуулж тэдэнд хүндэтгэл үзүүлсэн.
-
Улаанбаатар хотод амьдарч буй алтай нутгийн уугуул улс төр, урлаг соёл, шинжлэх ухааны салбаруудад нэр хүнд бүхий хүмүүсийг хамарсан жил бүрийн онцгой тэмдэглэлт баяр ёслолын арга хэмжээг ивээн тэтгэж байна.
-
Алтай нутгийн суут хүн төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын 90 насны ойгоор түүний алдарт “Тунгалаг Тамир” романы гол дүр Засагт ханы Цахиур Төмөрийн хөшөөг Дэлгэр сумын нутаг Хонгор толгой хэмээх газар босгохоор төлөвлөж хөшөөний эх загварыг шалгаруулах болзолт уралдаан зарласны дагуу нийт 12 бүтээл ирснээс,МУСТА Цэвэгмидийн уран бүтээл 1-р байранд, Нанзаддорж нар...
-
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Дашпэлжээ хийдийн хамба лам Н.Энхжаргалын санал хүсэлтийг хүлээн авч, Далай багшид Бат оршил буюу Даншиг өргөх, номын лүн авьшиг хүртэх арга хэмжээнд ивээн тэтгэж оролцуулснаар Алтай нутгийн ард түмэнд Далай багшийн равнайлсан зангиа, үрэл, утлагыг хүргэж үйлчилсэн болно.
-
Аймгийн музейд Говь-Алтай аймгаас төрсөн генералуудад зориулсан алдрын танхимыг засаж тохижуулсан.
-
2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, “Алтайн эрин” сан хамтарч “Алтай тандаа зүтгэе” уриан доор мянган залуучуудын урлаг, спортын наадам, олон төрлийн сургалт семинарыг зохион байгууллаа.2007 оны 8 дугаар 11-14-нд Чандмань суманд урд бүсийн сумдын 500-н залуучуудын &ldquo...
-
2006 онд баруун бүсийн хурдан морины даншиг наадмыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд зохион байгуулж шаардагдах бүх зардлыг тус сангаас гаргасан.
-
2006 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Хүнхэрийн амралтад аймгийн залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж таван зуун залуучуудыг хамруулав.
-
Нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд багачуудад хүүхдийн баяраар бэлэг түгээв.
-
2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Есөнбулаг сумын төвд Түүхий эд бэлтгэгчдийн холбооны гишүүдийн хүсэлтээр тэднийг хүлээн авч чөлөөт уулзалт, ярилцлага зохион байгуулж орон нутагт бизнес эрхлэх боломж нөхцөл, цаашид хэрхэн бизнес хийх талаар зөвлөгөө өгсөн.
-
Есөнбулаг сумын ард иргэдэд хүнсний баталгаат бүтээгдэхүүнээр үйлчлэх зорилгоор дэлхийн стандартад нийцсэн европын орнуудын шилдэг брэнд бүтээгдэхүүний “Бигэр-Алтай” хүнсний дэлгүүрийг нээж ажиллуулсан. Ингэснээр хүнсний аюулгүй байдлыг хангасан, өндөр чанар бүхий тансаг барааг нутгийнхандаа импортын хамгийн хямд үнээр хүргэж үйлчлэх боллоо
-
2007 оны сүүл 2008 оны эхээр Бигэр, Төгрөг, Халиун, Дэлгэр, Есөнбулаг сумуудын залуучуудын урлаг спортын наадам, чуулга уулзалтуудыг зохион байгуулж, ивээн тэтгэж ажиллаа.
-
“Түүхт ойн түмэн эхүүд” нэртэй хурдан морины тухай фото альбом, номыг ивээн тэтгэж хэвлүүлж ард түмний хүртээл болгосон.
-
Алтай нутгаас төрсөн бөхчүүдийг алдаршуулах, залуу бөхчүүдэд урам өгөх зорилгоор Ш.Мягмарын туурвисан “Алтайн бөхчүүд” номыг ивээн тэтгэж хэвлүүллээ.
-
Аймгийн болон сумдын төвийн нийт 7 цэцэрлэгт хүүхдийн гэр цэцэрлэг байгуулж иж бүрэн тоглоомыг суурилуулан хүлээлгэн өгсөн.
1307 мэдээ