• Нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд багачуудад хүүхдийн баяраар бэлэг түгээв.
  • 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Есөнбулаг сумын төвд Түүхий эд бэлтгэгчдийн холбооны гишүүдийн хүсэлтээр тэднийг хүлээн авч чөлөөт уулзалт, ярилцлага зохион байгуулж орон нутагт бизнес эрхлэх боломж нөхцөл, цаашид хэрхэн бизнес хийх талаар зөвлөгөө өгсөн.
  • Есөнбулаг сумын ард иргэдэд хүнсний баталгаат бүтээгдэхүүнээр үйлчлэх зорилгоор дэлхийн стандартад нийцсэн европын орнуудын шилдэг брэнд бүтээгдэхүүний “Бигэр-Алтай” хүнсний дэлгүүрийг нээж ажиллуулсан. Ингэснээр хүнсний аюулгүй байдлыг хангасан, өндөр чанар бүхий тансаг барааг нутгийнхандаа импортын хамгийн хямд үнээр хүргэж үйлчлэх боллоо
  • 2007 оны сүүл 2008 оны эхээр Бигэр, Төгрөг, Халиун, Дэлгэр, Есөнбулаг сумуудын залуучуудын урлаг спортын наадам, чуулга уулзалтуудыг зохион байгуулж, ивээн тэтгэж ажиллаа.
  • “Түүхт ойн түмэн эхүүд” нэртэй хурдан морины тухай фото альбом, номыг ивээн тэтгэж хэвлүүлж ард түмний хүртээл болгосон.
  • Алтай нутгаас төрсөн бөхчүүдийг алдаршуулах, залуу бөхчүүдэд урам өгөх зорилгоор Ш.Мягмарын туурвисан “Алтайн бөхчүүд” номыг ивээн тэтгэж хэвлүүллээ.
  • Аймгийн болон сумдын төвийн нийт 7 цэцэрлэгт хүүхдийн гэр цэцэрлэг байгуулж иж бүрэн тоглоомыг суурилуулан хүлээлгэн өгсөн.
  • Монгол улсын дэслэгч генерал Шагалын Жадамбаагийн нэрэмжит Халиун сумын дунд сургуулийг Улаанбаатар хотын үлгэр жишээ сургуулийн жишигт хүргэж материаллаг баазыг бэхжүүлж, гадна, дотно тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус сургуульд 2008 оны эхээр компьютер, англи хэл, математик гэх мэт хичээлүүдийн тусгай тохижуулсан кабинетуудыг байгуулж, үзүүлэн таниулах, болон сургалтын материалаар иж бүрэн х...
  • 2006 оны 11 дүгээр сард аймгийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах, шилжин явах цомын төлөө тэмцээн зохион байгуулж, шалгарсан баг тамирчдыг бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд бүх зардлыг хариуцан, ивээн тэтгэж оролцууллаа. Энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг болсон бөгөөд 2007 оны 10 дугаар сард сагсан бөмбөгийн “Мөнгөн ца...
  • Сангийн тэтгэлгээр Говь-Алтай аймагт төрж өссөн, орон нутагтаа суурьшин, НӨУБ, нутгийн төрийн захиргааны байгууллагад болон бизнесийн салбарт ажиллаж буй залуучуудын дипломын дараах боловсролыг дэмжих зорилгоор сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан 10 залуу боловсон хүчнийг Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн академид сургаснаас 8 нь 2007 оны эцсээр сургуулиа төгсөн, орон нутагтаа амжилттай ажилл...
  • Ж.Энхбаярын тэргүүлдэг Алтайн -Хөгжил сан одоогоор 100 гаруй оюутныг тэтгэлгээр сургаж байна.
  • Боловсролын Их Сургуулийн харъяа Багшийн коллежид бага ангийн багш бэлтгэх эчнээ ангид 20 оюутан сургав.
  • Аймгийн боловсролын байгууллагуудад оюуны хөрөнгө оруулалт болгож шаардлагатай, ном зохиол, дунд сургуулийн сурах бичиг, сургалтын материал, компьютер хандивлав.
  • Алтай хотын 1 дүгээр дунд сургуульд 10 ширхэг компьютер бүхий англи хэл, компьютерийн иж бүрэн кабинетыг байгуулж, англи хэл, компьютерийн сургалтад одоогийн байдлаар 30 багш, 500 хүүхдийг хамруулаад байна.
  • Анагаах Ухааны Их Сургуулийн харъяа Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн оюутнуудын хүсэлтээр тус сургуульд сургалтын цахим танхим байгуулж интернэтэд холбож өгөв.
1254 мэдээ