bulgantuyakh@parliament.mn
User Image

Х.Булгантуяа: Хууль нь “хүндээ тохируулж” өөр өөрөөр үйлчилдэг болсон цаг үе байна!

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. /2025.10.22/ Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов…Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргалаа. Тус дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгов.Энэхүү хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ.Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэв.Хууль хүн бүрд ижил үйлчлэх ёстой…Нэхэн сануулбал, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа 2021 оны 01 дүгээр сарын 21-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Харин 2025 оны 10-р сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар яг ижил хурлын дэг, журмаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Гэтэл энэ удаад хууль, журам, шийдвэр нь өөрөөр тайлбарлагдаж, хэрэгжиж байна. Хууль нь “хүндээ тохируулж” өөр өөрөөр үйлчилдэг болсон цаг үе болжээ хэмээн Х.Булгантуяа байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа,  “Одоогийн Ерөнхиийлөгч Ерөнхий сайдаар ажиллаж байх үед У.Хүрэлсүх даргыг огцруулахад, хэдийгээр өөрөө өргөдлөө өгсөн байсан ч огцруулахаар яг адилхан томъёоллоор санал хураалт явуулахгүй бол болохгүй байна гэж С.Бямбацогт дарга өөрөө горимын санал гаргаж байсан. Энэ санал нь ч дэмжигдэж, яг адилхан Үндсэн хуулийн зүйл заалтаар, яг адилхан Дэгийн хуулийн үг үсгийн зөрүүгүй, дэгийн зүйл заалтаар санал хураалтыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор санал хураасан. Тухайн үед Г.Занданшатар дарга өөрөө Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулъя гээд санаачилж байсан протокол нь одоо ч гэсэн сошиалаар дүүрэн байгаа. Яг адилхан санал хураалт явуулахад өөрийнх нь хүссэнээр санал гараагүйгээс болж Үндсэн Хуулийн цэцэд хандсан. Хэрвээ нөгөө томъёоллоор нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулъя гэдгээр нь санал хураалт явуулаад огцорсон бол бас л адилхан намайг Үндсэн Хуулийн цэцэд өгөх байсан. Энэ бол өнөөдөр аль нэг томъёололтой зууралдаад байгаа зүйл биш, гарсан 111 гишүүнээс 71 гишүүн нь өөрийг нь огцруулахад дэмжсэнд л байгаа юм. УИХ-ын шийдвэрийг хүндэтгэхгүй харин процесстой нь зууралдуулж эцсийн шийдвэрт нь сэтгэл хангалуун бус болохоор ийм байдал үүсгэсэн гэж харж байна. Үндсэн Хуулийн цэцээр Маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд ингэж заасан байдаг. Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсын батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах  тухай хуулиар тогтоосноор  нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг цэцийн хаалттай хуралдаанаар хэлэлцэх бөгөөд маргааныг цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэхэд тооцно гэсэн байна. Нээлттэй гэдэг нь олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байх ёстой. Гэтэл хаалттай болж байна. Одоо хэлэлцэх асуудал нь төрийн нууцтай ямар ч хамаагүй. Өнөөдөр гурав хоногийн дотор зарлаж байна гэдэг нь Үндсэн Хуулийн цэцээр Маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн онц байдал зарласан, дайн байлдаантай холбоотой шийдвэрийг гурав хоногийн дотор авч хэлэлцдэг.30 цаг гаруй нээлттэй явсан чуулганы хуралдааны мэдээллийн шийдвэрийг хэлэлцэх гэж байгаа асуудал яагаад хаалттай байдлаар явж байгаа юм бэ. Хэвлэл мэдээлэл, олон нийтийнхэн ийм олуулаа ирсэн, олон нийтэд нээлттэй мэдээллэе гэж байхад энэ боломжийг нь хангаж өгөөсэй гэж Үндсэн Хуулийн цэцээс хүсэж байна” гэсэн юм.

Цааш унших

Санаачилсан хууль

17

Нэмэлт өөрчлөлт (Нэгдсэн төсвийн цаглаврын хүрээ)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-25

Монгол Улсын Их Хурлын тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-11-08

УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-05-28

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай

Шинэчилсэн найруулга (Хүүхэд бүрд чанартай цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх)

ӨРГӨН БАРЬСАН:2023-10-13

Хүүхэд хамгааллын тухай хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-08-19

Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх

Нэмэлт өөрчлөлт (УИХ-ын гишүүн ОУ-ын сонгуульт албан тушаал хаших тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2021-10-04

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлах)

ӨРГӨН БАРЬСАН:2021-10-04

Газрын тухай

Нэмэлт өөрчлөлт (Хуулийг боловсронгуй болгох, хариуцлагын тогтолцоог сайжруулах )

ӨРГӨН БАРЬСАН:2021-07-05

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай

Нэмэлт өөрчлөлт (Суурь болгон нэгтгэсэн төсөл)

ӨРГӨН БАРЬСАН:2021-07-02

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай

Тогтоолын төсөл (Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Түр хороо байгуулах тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2021-05-21

Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (Хүүхэд хамгааллын үйлчилгээг өргөжүүлэх)

ӨРГӨН БАРЬСАН:2021-03-08

Хүүхэд хамгааллын тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Гурван төслийг нэгтгэн боловсруулах)

ӨРГӨН БАРЬСАН:2020-12-22

Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай

Нэмэлт өөрчлөлт (Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл болон АТГ-ын дэд даргыг томилох тухай )

ӨРГӨН БАРЬСАН:2020-12-02

Авлигын эсрэг хууль

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2020-08-20

Банкны тухай хууль

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2020-08-20

Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2020-08-20

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай

Нэмэлт өөрчлөлт (Шинээр 3 байнгын хороо байгуулах)

ӨРГӨН БАРЬСАН:2020-07-08

Монгол Улсын Их Хурлын тухай

Content image
Хүрэлбаатар
Булгантуяа

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • Төсвийн байнгын хорооны гишүүн
Сонгогдсон тойрог
  • Баянзүрх дүүрэг

Шинэ мэдээ

news

Х.Булгантуяа: Хууль нь “хүндээ тохируулж” өөр өөрөөр үйлчилдэг болсон цаг үе байна!

2025.10.234 мин унших
news

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа

2025.10.222 мин унших
news

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНЧУ-ын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтловатай уулзлаа

2025.10.202 мин унших
news

“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

2025.10.178 мин унших
news

Х.Булгантуяа: Байнгын хорооноос гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулах нь хууль зөрчсөн үйлдэл биш харин хуулийн дагуу явж буй үйл явц

2025.10.162 мин унших
news

Х.Булгантуяа: УИХ-ын гишүүд, сандал суудлын төлөө орондоо орох завгүй тэмцэлдэж байгааг харах үнэхээр эмгэнэлтэй байна гэж иргэдээс шүүмжлэл ирж байна!

2025.10.162 мин унших
news

Х.Булгантуяа: УИХ-ын даргыг огцруулах бичгийг манай туслахын ширээн дээр үлдээсэн байсан

2025.10.141 мин унших
news

ТБХ, ЭЗБХ: Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

2025.10.075 мин унших
news

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавилаа

2025.10.073 мин унших
news

Өсвөрийн парламентын төгсөгчдийн спорт өдөрлөг амжилттай боллоо

2025.10.071 мин унших
news

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНАЛАУ-ын Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

2025.09.302 мин унших
news

ТБХ: НИТХ-ын шийдвэр гэж дүгнээд засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг дэмжлээ

2025.09.251 мин унших