51-263645
User Image

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын бүтээн байгуулалт бүрэн дууслаа

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар (2026.08.27) Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад албан томилолттой ажиллаж байна. Сайд нар энэ үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.Энэ үеэр төслийн гүүрэн байгууламжийн хүрээнд баригдах нийт 291 тулгуурын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, гүйцэтгэл 100 хувьд хүрсэнтэй холбогдуулан холбогдох албаныхан мэдээлэл өглөө.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артур, “Тавантолгой төмөр зам“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон төслийн хэрэгжилтэд оролцож буй байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 49.27 ХУВЬД ХҮРЛЭЭГашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн нийт гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 49.27 хувьтай үргэлжилж байна.Төслийн хүрээнд 2,382 шон суурь үйлдвэрлэж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн 291 доод хөндлөн нурууг үйлдвэрлэн бэлэн болгосон байна. Нийт 594 дам нуруу үйлдвэрлэж бэлэн болгосны 296 дам нурууг угсраад байна.Төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулан туршилтын тээврийг эхлүүлэхээр төлөвлөж буйг албаныхан энэ үеэр танилцууллаа. Одоогоор тулгамдсан асуудал байхгүй, төлөвлөгөөт ажил хоёр улсын талаас графикийн дагуу явж байгааг онцоллоо.ЭКСПОРТЫН ТЭЭВРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭЭнэхүү Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, тээврийн харилцаанд чухал ач холбогдолтой шинэ төмөр замын коридор бий болж, экспортын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Тус төмөр замаар жилд 30 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх боломж бүрдэж, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогыг 1.5 тэрбум ам.доллараар өсгөх эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн эдийн засгийн тооцоолол бий. Мөн төслийн хүрээнд 200 байнгын болон 800 түр ажлын байр шинээр бий болох бөгөөд Монгол Улсын экспортын гол гарцын нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардал, хугацааг бууруулахад чухал ач холбогдолтой юм.Өнөөдөр ийнхүү хил дамнасан төмөр замын төслийн гүүрэн байгууламжийн гол бүтээцийн нэг болох 291 тулгуурын ажлыг бүрэн дуусгаснаар гүйцэтгэгч байгууллагууд, төслийн ажлыг гардан гүйцэтгэж буй инженер технийкийн ажилтнуудын хувьд дараагийн шатны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх суурь бүрдэж байна.

Цааш унших

Санаачилсан хууль

19

Нэмэлт өөрчлөлт (Соронзонболд 2026,05)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-20

Газрын тосны тухай хууль

Бие даасан хууль (Эрдэс баялгийг олон улсын стандартын дагуу ашиглаж борлуулах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-28

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-26

Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-17

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-23

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч-д нэмэлт оруулах тухай

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-05-01

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Нийслэл олон улсын зах зээлд үнэт цаас гаргахтай холбоотой )

ӨРГӨН БАРЬСАН:2024-01-11

Өрийн удирдлагын тухай

Нэмэлт өөрчлөлт (Бэлчээрийн газрын ашиглалттай холбоотой заалт)

ӨРГӨН БАРЬСАН:2023-06-20

Газрын тухай

Нэмэлт өөрчлөлт (Нэр томьёоны болон зүйл заалт хоорондын зөрчил арилгах)

ӨРГӨН БАРЬСАН:2021-10-06

Чөлөөт бүсийн тухай хууль

Тогтоолын төсөл (92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих)

ӨРГӨН БАРЬСАН:2021-03-26

Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл болон АТГ-ын дэд даргыг томилох тухай )

ӨРГӨН БАРЬСАН:2020-12-02

Авлигын эсрэг хууль

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-11-11

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай

Нэмэлт өөрчлөлт (УИХ-ын 62 гишүүн өргөн мэдүүлсэн)

ӨРГӨН БАРЬСАН:2019-06-06

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2018-09-28

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөлөх)

ӨРГӨН БАРЬСАН:2018-05-24

Эрүүгийн хууль

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2016-12-28

Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2016-12-26

Зөвлөлдөх санал асуулгын тухай

Нэмэлт өөрчлөлт (Арваннэгдүгээр сарын 26-ныг амралтын өдөр болгох тухай )

ӨРГӨН БАРЬСАН:2016-11-16

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай

Content image
Борхүү
Дэлгэрсайхан

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Хууль зүйн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Засгийн газар
  • Зам тээврийн сайд
Сонгогдсон тойрог
  • Говьсүмбэр, Дорноговь,Дундговь, Өмнөговь

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.